“Импортын хүнсний худалдааны хяналт” аяны хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангуулах, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дотоод хяналтыг төлөвшүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, аймгийн Эрүүл мэндийн газар,Улаанбаатар хотын “МОРА” ТББ-ийн хүнсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн сургагч багштай хамтран сургалт зохион байгууллаа.
Сургалтад хүнсний худалдаа, хоол, үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 201 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд дотоод хяналтыг тогтмол хэрэгжүүлсэнээр эрүүл ахуйн баталгаа, бүтээгдэхүүний чанарын тогтвортой байдал бий болж хэрэглэгчдийг чанар аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хангах нөхцөл сайжрах юм.