УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

23 цаг
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын Удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдаанд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаа, Хилийн боомтуудын өнөөгийн байдлын мэдээллийг танилцууллаа.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл танилцуулсан мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв.
1.Хуурайшилтын түвшин өндөр байгаатай холбогдуулан түймрээс урьдчилан сэргийлэх ажлын эрчимжүүлэн аймгийн Онцгой комиссыг хуралдуулж хурлаас гарсан мэдээллийн дагуу сумдын Онцгой комисст үүрэг чиглэл өгөхийг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Зүүн бүсийн төв Онцгой байдлын газарт.
2. Аймаг, сумын хамтарсан төсвийн хөрөнгө оруулалтаар төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллаж, амьдрах зориулалтаар 8 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан орон сууцанд амьдрах иргэдийн журам боловсруулан батлуулахыг АЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, АЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар
3.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотоос 1000 ширхэг гацуур мод ирнэ. Үүнийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд 500 ширхэгийг, аж ахуй нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу орчиндоо мод тарих боломжоор хангахад 500 ширхэгийг нь зориулна. Иймээс мод тарих саналыг Байгаль орчны газарт өгөхийг нийт байгууллагын удирдлагад,
4.Аймгийн 5 жилийн үндсэн чиглэлийн төлөвлөгөөг боловсруулахад агентлагуудаас санал авч, МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн судлаач,эрдэмтэдтэй хамтарч ажиллан саналыг тусгаж бодлогын бичиг баримтыг боловсруулахыг ажлын хэсгийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, АЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргад
5.Аймгийн 5 жилийн үндсэн чиглэлийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг ажиллах нөхцөл боломжоор хангахыг аймгийн Засаг даргын тамгын газрын даргад,
6.Аймгийн 5 жилийн үндсэн чиглэлийн төлөвлөгөөнд тусгах саналыг 10 дугаар сарын 17-ны дотор бүх агентлагууд салбартайгаа холбоотой саналыг ирүүлэхийг нийт удирдлагад тус тус үүрэг болголоо.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат дараах үүрэг чиглэл өглөө.
1. ОХУ-ын хилээр нэвтрэхэд хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, хил нэвтрэх хугацаанд зохих өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, танилцуулахыг Хилийн боомтын захиргааны даргад,
2. Нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл болон аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл хамтран зохион байгуулж буй “Ажил олгогчдын сургалт”-д албан хаагчдаа идэвхтэй, хариуцлагатайгаар оролцуулахыг нийт байгууллагын удирдлагад,
3.Уул уурхайн чиглэлээр сумдын Засаг даргын Тамгын газарт арга зүйн зөвлөгөө өгч, хамтын ажиллагааг сайжруулахыг АЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Байгаль орчны газар зэрэг холбогдох байгууллагын удирдлагуудад,
4.Зохион байгуулж буй бүх арга хэмжээнд байгууллагууд идэвхтэй оролцож, хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ бүрийн дараа дүгнэлт, тайлан гаргаж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.