АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

20 цаг
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
Аймгийн онцгой комиссын 14 дүгээр хуралдаан болж, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Монгол улсын засгийн газрын 56 дугаар тогтоол”, аймгийн Засаг даргын 02 албан даалгавар нь 17 зүйл, 83 заалтын хэрэгжилтийг хангах талаар, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас “Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдлын”талаар, Дорнод нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-аас залуус хорооллын шугам засвартай холбоотой мэдээллийг тус тус танилцууллаа.
Аймгийн онцгой комиссын орлогч дарга, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Улсын Онцгой комиссын 4 дүгээр хуралдаанд аймгийн Онцгой комисст цахимаар өгсөн үүрэг чиглэлийн дагуу сумдын Онцгой комисс болон мэдээлэлтэй холбоотой дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
1.Өвөлжилтийн нөхцөл хүндрэхэд эрсдэлийг бууруулах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, шуурхай үйлчилгээ хүргэх төлөвлөлтийг нарийвчлан гаргах,бэлэн байдлыг хангахыг Сумдын Онцгой комисст
2. Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Монгол улсын засгийн газрын 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллахад хяналт тавихыг Сумдын Онцгой комисст
3.Өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулахад шаардлагатай санхүүжилтийг батлагдсан төсөвт тусгаж, үүсэж болох эрсдэлийг тооцож аймаг, сумдын 2026 оны төсөвт хөрөнгийг нэмэхийг Сумдын Онцгой комисст
4.Байгаль цаг уурын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авч,хор уршгийг арилгах, сэргээн босгох,салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор бүх шатны онцгой комиссын шуурхай штабыг байгуулан хэрэгжүүлж ажиллахыг Зүүн бүсийн төв Онцгой байдлын газарт
5.Бүх шатанд сахилга хариуцлагыг өндөржүүлж, аливаа асуудлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж шийдвэрлэх, гүйцэтгэлийн явц үр дүнд хяналт тавьж холбогдох хариуцлагыг тухай бүр нь тооцож ажиллахыг
6.Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг оновчтой, үр дүнтэй, хүртээмжтэй зохион байгуулах, салбарын бэлэн байдлыг хангаж ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газарт
7.Отор нүүдлийн зохион байгуулалт, хяналтын талаар малчид, иргэд, нутгийн захиргааны байгууллагуудын дунд үл ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлж, олон нийтэд мэдээлэл өгөхийг аймгийн Хүнс,хөдөө аж ахуйн газарт,
8. Эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн найдвартай үйл ажиллагааг хангах, түлш, нүүрсний нөөцийг бүрдүүлж, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, иргэдэд цаг тухайд нь мэдээлэл хүргэхийг “ДБЭХСистем” ТӨХК
9. Газрын тос, шатахуун, шатах тослох материалын нийлүүлэлтийг тогтвортой байлгаж, зохиомол хомсдол, үнийн хөөргөдөл үүсгэхгүй байж, эрсдэлийг урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд иргэдэд мэдээлэл хүргэхийг АЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргад тус тус үүрэг болголоо.