БАЯН-УУЛ СУМАНД 70ГА МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗРЫН НЭЭЛТ БОЛЖ, 57 ОЙН НӨХӨРЛӨЛ, ИРГЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛЛАА

1 хоног
БАЯН-УУЛ СУМАНД 70ГА МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗРЫН НЭЭЛТ БОЛЖ, 57 ОЙН НӨХӨРЛӨЛ, ИРГЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛЛАА
н ангид хүлээлгэн өглөө.
Үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Ёл, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа, AFoCo төслийн менежер Т.Батсүх, аймгийн Байгаль орчны газрын дарга А.Гантулга, сумын Засаг дарга М.Баттулга нар болон сумдын ойн анги, ойн нөхөрлөл, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Төслийн хүрээнд:
• 70 га талбай бүхий мод үржүүлгийн газар байгуулж, үүний 20 га-д сум дундын ойн анги үйл ажиллагаагаа явуулах,
• 50 га талбайг иргэн, нөхөрлөлүүдэд хуваарилан мод үржүүлгийн аж ахуй эрхлэх бололцоо бүрдүүлсэн байна.
•Модны тарьц суулгац тарих, арчлах, хортон шавж, түймэр унтраахад зориулж 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмжийг Баян-Уул суман дахь сум дундын ойн ангид нийлүүлээд байгаа юм.
• Түүнчлэн доройтсон 80 га газарт 200 мянган ширхэг нарс мод, 14 га газарт 35 мянган шинэс мод тарьж, нийт 200 гаруй мянган тарьц суулгац тарих ажлыг гүйцэтгэсэн байна.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл энэхүү талбайд мод тарьж, үржүүлэх 57 ойн нөхөрлөл, иргэнтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, тэдний тарьж ургуулсан модыг борлуулахад бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Цаашид уул уурхайн нөхөн сэргээлт, орон нутгийн бизнес, аялал жуулчлалын чиглэлд “Ногоон эдийн засаг”-ийг хөгжүүлэх шинэ боломж нээгдэж байгааг онцоллоо.