УРГАЦ ХУРААЛТ 36.2 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

5 хоног
УРГАЦ ХУРААЛТ 36.2 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Энэ онд аймгийн хэмжээнд 11 сумын нутагт газар тариалангийн 31 аж ахуй нэгж, 12 иргэн, бүлэг, нөхөрлөл нийт 32,842 га талбайд тариалах төлөвлөгөөтэй байснаас 34,401 га талбайд буюу 104.7 хувийн гүйцэтгэлтэйгээр тариалалт хийжээ.
Ургацын урьдчилсан балансаар 29.0 мянган га талбайгаас нийт 32.4 мянган тонн ургац хураан авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар ургац хураалтын явц 36.2 хувьтай байна.
Тухайлбал, улаан буудай – 3,370 га-аас 4,187 тн, эмийн ургамал – 5,500 га-аас 2,706 тн, тосны ургамал – 1,800 га-аас 1,130 тн, төмс – 117.6 га-аас 1,001.2 тн, хүнсний ногоо – 172.1 га-аас 1,273.9 тн ургац хураан аваад байна.
Мөн Хэнтий, Сүхбаатар аймгуудаас болон дотоодын үр тарианы нийт 6 аж ахуйн нэгжийн 2,439.2 тонн улаан буудайг “Дорнод гурил” үйлдвэрийн худалдан авалтад нийлүүлжээ.