“Чойбалсан хотын доторх хатуу хучилттай автозамын шинэчлэл, сайжруулалт /Дорнод аймаг, Хэрлэн сум/”-ын 7 дугаар багц болох “Данриг Данжайлан хийдийн баруун урд уулзвараас эхлэн Цагдаагийн газрын баруун талаар хойд чиглэлд үргэлжлэх 1 км авто зам”-ын хучилтын ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор дээрх авто замын хөдөлгөөнийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08:00 цагаас 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл түр хугацаанд бүрэн хаах болохыг мэдэгдэж байна.