ӨМЧИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

6 хоног
ӨМЧИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 2020–2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Ерөнхий сайдын 2025 оны 4 дүгээр сарын албан даалгавар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын А/1891 дүгээр албан бичгийн хүрээнд төрийн өмчийн мэдээллийг нэгтгэн, цахим системд бүрэн шилжүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат оролцож, өмчийн бүртгэлийн цахим шинэчлэл нь ил тод байдлыг хангах, мэдээллийн хүртээмжийг сайжруулахад чухал ажил болж байгааг хэллээ.
Хөтөлбөрийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар, “Аствишн” ХХК-ийн менежер Ч.Сумъяадагва нар удирдан явуулж байгаа бөгөөд төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын төлөөлөл хамрагдаж байна.
Сургалт 2025 оны 10 дугаар сарын 8, 9-нд аймгийн Хөгжимт драмын театр болон “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Соёл, урлагийн зааланд үргэлжилнэ.