Аймгийн соёл, урлагийн салбарын хөгжлийг дэмжих, соёлын биет бус өвийг хамгаалах, хүүхэд, залуучуудын дунд өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Үл бүдгэрэх их өв-2025” аман өвийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид болон сонирхогчид идэвхтэй оролцож, ерөөл, магтаал, морь болон бөхийн цол дуудах, уртын дууны төрлөөр өрсөлдсөнөөс шилдгүүдийг өнөөдөр тодруулж, шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Мангалжав нар гардуулан өглөө. Тус уралдааны

Ерөөл, магтаалын төрөлд
Тэргүүн байранд Хэрлэн сумын ерөөлч, магтаалч Ц.Буянтогтох
Дэд байранд Сэргэлэн сумын ерөөлч, магтаалч М.Батчулуун
Гутгаар байранд Цагаан-овоо сумын ерөөлч, магтаалч Т.Батчулуун
Тусгай байранд Баянтүмэн сумын ерөөлч, магтаалч Д.Ганзориг

Морь, бөхийн цол дуудах төрөлд
Тэргүүн байранд Булган сумын цоллооч М.Хүрэлсүх
Дэд байранд Хөлөнбуйр сумын цоллооч Г.Чингүүн
Гутгаар байранд Чулуунхороот сумын цоллооч С.Мөнхтулга
Тусгай байранд Цагаан-овоо сумын цоллооч А.Өсөх-ирээдүй

Уртын дууны төрөлд
Тэргүүн байранд Хэрлэн сумын дуучин
Г.Цэрэннадмид
Дэд байранд Хөлөнбуйр сумын дуучин Э.Уранчимэг
Гутгаар байранд Сэргэлэн сумын дуучин О.Сугарсүрэн
Тусгай байранд Дашбалбар сумын дуучин Ц.Эрдэнэсувд нар тус тус шалгарлаа