ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1 долоо хоног
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ
Аймгийн БОЭТ-ийн амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 10,377 иргэн үйлчлүүлснээс 5.2 хувь (544) нь томуу, томуу төст өвчний (ТТӨ) шалтгаанаар хандсан бөгөөд өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс 1.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Хэрлэн сумын хэмжээнд амбулаторийн нийт 8,463 үзлэг хийгдсэнээс 472 тохиолдол нь ТТӨ бүртгэгдэж, нийт үзлэгийн 5.5 хувийг эзэлж өмнөх долоо хоногоос 1.3 хувиар буурчээ.
Мөн сумдын амбулаториудад нийт 1,914 үзлэг хийгдсэнээс 72 тохиолдол ТТӨ бүртгэгдэж, нийт үзлэгийн 3.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 5.2 хувиар буурсан байна.
Аймгийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 90.6 хувьтай үргэлжилж байна.