АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

1 долоо хоног
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
Өнөөдөр /2025.10.03/ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 6 дугаар хуралдаан 80.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хурлаар аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, орон нутгийн үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдол бүхий асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
1. Аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай
2. Аймгийн Орон нутгийн хөгжлийн санд 2025 онд төвлөрүүлэх мөнгөн дэмжлэгийн тухай
3. Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай
4. Орон нутгийн өмчийн асуудалын тухай
5. Сүмын үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах тухай
6. Төлөөлөгчийн “Ёс зүйн дүрэм” батлах тухай
7. Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн саналыг тус тус хэлэлцэхээр баталлаа.