Аймгийн Засаг дарга Ш.Ёл өнөөдөр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Аймаг хариуцсан хэлтсийн дарга Б.Дөлгөөнтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Цахим үндэстэн” зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Digital First” аяныг энэ удаад сум, багийн түвшинд хэрэгжүүлэхийн ач холбогдол, хэрэгцээ шаардлагын талаар санал солилцсон юм.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас орон нутгийн иргэд, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлэх ажлуудаа танилцууллаа.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутгийн зүгээс бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.