Өнөөдөр Дорнод, Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орсны улмаас хот хоорондын автозамд халтиргаа, гулгаа үүсч, зорчих нөхцөл хүндэрч байна.
Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Мөн иргэдийг алслагдсан чиглэлд зорчихоос өмнө тухайн газрын цаг агаар, замын нөхцөл байдлын мэдээллийг шалгаж, бэлтгэлтэй явахыг зөвлөж байна.