Шинэ кронавирусын халдвараас сэргийлэх зорилгоор Хавирга-Ар хашаат боомтыг Дорнод аймгийн Онцгой комиссын саналын дагуу Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн түр хаасан. Харин Дорнод аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Өвдөг-Баянхошуу боомт болон Бичигт боомт чиглэлд газрын тосны тээвэрлэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоогоод байна