Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн “Шуурхай штаб”-ыг байгууллаа

4 жил
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн “Шуурхай штаб”-ыг байгууллаа

Аймгийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, Сумдын онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах “Шуурхай штаб” байгуулагдлаа. Тус штабыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулан, орлогч даргаар Бүсийн төв ОБГ-ын дарга хурандаа Г.Нармандах, Нарийн бичгийн даргаар ЭМГ-ын дарга Ч.Оюунаа болон нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. "Шуурхай штаб" аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд байрлаж, хуваарийн дагуу ээлжээр ажиллаж, иргэдээс ирүүлэх шинэ коронавирус "covid-19" халдварт өвчинтэй холбоотой мэдээллийг 08-23 цагийн хооронд 7058-4647 дугаарын утсаар хүлээн авах юм.

Тус шуурхай штаб нь аймгийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, Сумдын онцгой комисс гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, аймгийн Онцгой комиссыг мэдээ, мэдээллээр хангах, хариу арга хэмжээ авах, хор уршгийг арилгахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлж ажиллах юм.