Аймгийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах “Шуурхай штаб” байгуулагдан ажиллаж байна.
Аймгийн Онцгой комиссын орлогч даргын баталсан хуваарийн дагуу өнөөдөр /2020.02.18/-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын, Гамшгаас хамгаалах, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цогтбаяр нар ажиллаж байна. 7058-4647 утас иргэдээс ирүүлэх шинэ коронавирус "Covid-19" халдварт өвчинтэй холбоотой мэдээллийг 08-23 цагийн хооронд утсаар хүлээн авах юм.