Аймгийн "Шуурхай штаб" 08-23 цагийн хооронд ажиллаж байна

4 жил
Аймгийн "Шуурхай штаб" 08-23 цагийн хооронд ажиллаж байна

Аймгийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах “Шуурхай штаб” байгуулагдан ажиллаж байна.
Аймгийн Онцгой комиссын орлогч даргын баталсан хуваарийн дагуу өнөөдөр /2020.02.19/-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын, ахлах мэргэжилтэн, дэд хурандаа А.Бадамдорж нар ажиллаж байна. 7058-4647 утас иргэдээс ирүүлэх шинэ коронавирус "Covid-19" халдварт өвчинтэй холбоотой мэдээллийг 08-23 цагийн хооронд утсаар хүлээн авах юм.