Аймгийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах “Шуурхай штаб” байгуулагдан ажиллаж байна.
Аймгийн Онцгой комиссын орлогч даргын баталсан хуваарийн дагуу өнөөдөр /2020.02.20/-ны өдөр аймгийн ЗДТГ-ын, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Бат-Эрдэнэ, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын, ахлах байцаагч, хошууч Ш.Ганбат ажиллаж байна. 7058-4647 утас иргэдээс ирүүлэх шинэ коронавирус "Covid-19" халдварт өвчинтэй холбоотой мэдээллийг 08-23 цагийн хооронд утсаар хүлээн авах юм.