Одоогийн байдлаар орон нутгийн зам хаагдаагүй, хөдөлгөөн хориглосон, хязгаарласан ямар нэгэн шийдвэр гараагүй бөгөөд зорчигч тээвэрлэлт цагийн хуваарийн дагуу хэвийн явж байна.
Яг одоо Монгол улсын Онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд зам хаах, хөдөлгөөн хязгаарлах тухай албан ёсны шийдвэр гарангуут бид цаг тухайд нь мэдээллийг хүргэх бөгөөд иргэд та бүхэн замын болон цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг бодит эх сурвалжаас хүлээн авч байхыг зөвлөж байна.