Аймгийн “Шуурхай штаб”-т Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа ажиллаж байна

4 жил
Аймгийн “Шуурхай штаб”-т Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа ажиллаж байна

Аймгийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах “Шуурхай штаб” байгуулагдан ажиллаж байна.
Аймгийн Онцгой комиссын орлогч даргын баталсан хуваарийн дагуу өнөөдөр /2020.02.21/-ны өдөр аймгийн ЗДТГ-ын, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын, Эрэн хайх, аврах ангийн дарга, ахмад Ц.Отгонхүү ажиллаж байна. 7058-4647 утас иргэдээс ирүүлэх шинэ коронавирус "Covid-19" халдварт өвчинтэй холбоотой, орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон санал хүсэлтээ 08-23 цагийн хооронд утсаар ирүүлэх боломжтой юм.