Аймгийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах “Шуурхай штаб” байгуулагдан ажиллаж байна.
Аймгийн Онцгой комиссын орлогч даргын баталсан хуваарийн дагуу өнөөдөр /2020.02.22/-ны өдөр аймгийн ЗДТГ-ын, Олон нийттэй харилцах албаны дарга Э.Батболд, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын, мэргэжилтэн Б.Хишигжүгдэр ажиллаж байна. 7058-4647 утас иргэдээс ирүүлэх шинэ коронавирус "Covid-19" халдварт өвчинтэй холбоотой, орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон санал хүсэлтээ 08-23 цагийн хооронд утсаар ирүүлэх боломжтой юм.