Аймгийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах “Шуурхай штаб” байгуулагдан ажиллаж байна.
Аймгийн Онцгой комиссын орлогч даргын баталсан хуваарийн дагуу өнөөдөр /2020.02.25/-ны өдөр аймгийн ЗДТГ-ын, Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Ганзориг, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын, 52 дугаар ангийн захирагч Т.Баатархүү нар ажиллаж байна. 7058-4647 утас иргэдээс ирүүлэх шинэ коронавирус "Covid-19" халдварт өвчинтэй холбоотой мэдээллийг 08-23 цагийн хооронд утсаар хүлээн авах юм.