Аймгийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө /2020.02.27/

1 сар
Аймгийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө /2020.02.27/

Дорнод аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр аймгийн Шуурхай штабаас 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, цахим орчинд шинэ коронавирус Covid-19 өвчний талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг өгч байхаар шийдвэрлэсэн. Өнөөдөр Дорнод аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Бүсийн төв Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтуяа нар цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө.