“Шуурхай штаб” -т аймгийн Онцгой комиисын орлогч дарга, Бүсийн төв ОБГ-ын дарга, хурандаа Г.Нармандах ажиллаж байна

4 жил
“Шуурхай штаб” -т аймгийн Онцгой комиисын орлогч дарга, Бүсийн төв ОБГ-ын дарга, хурандаа Г.Нармандах ажиллаж байна
Аймгийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах “Шуурхай штаб” байгуулагдан ажиллаж байна.
 
Баталсан хуваарийн дагуу өнөөдөр /2020.02.27/-ны өдөр Аймгийн Онцгой комиисын орлогч дарга, Бүсийн төв ОБГ-ын дарга, хурандаа Г.Нармандах, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын, холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Ганжигүүр нар ажиллаж байна.
 
7058-4647 утас иргэдээс ирүүлэх шинэ коронавирус "Covid-19" халдварт өвчинтэй холбоотой мэдээллийг 08-23 цагийн хооронд утсаар хүлээн авах юм.
 
Хот, аймаг, сумд хоорондын зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах хугацааг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас 3 дугаар сарын 3-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулж хүндэтгэн үзэх шалтгаантай /ар гэрийн гачигдал, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ, албан томилолт, гэх мэт/ хот, аймаг, сум хооронд зорчих төрийн албан хаагч болон иргэдийн нотлох баримтыг үндэслэн зөвшөөрөл олгов.