Аймгийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах “Шуурхай штаб” байгуулагдан ажиллаж байна. Шуурхай штаб өнөөдрөөс эхлэн Бүсийн төв Онцгой байдлын газар дээр 24 цагийн хугацаанд ээлжээр ажиллаж байна.
Аймгийн Онцгой комиссын орлогч даргын баталсан хуваарийн дагуу өнөөдөр /2020.02.28/-ны өдөр аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Ганзориг, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын ахмад Д.Эрхэмбаатар нар ажиллаж байгаа юм.
Хот, аймаг, сумд хоорондын зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах хугацааг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас 3 дугаар сарын 3-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулж дараах шалтгаантай иргэдэд хяналтын цэгүүдээр нэвтрэх зөвшөөрөл олгож байгаа байна. үүнд хүндэтгэн үзэх шалтгаантай /ар гэрийн гачигдал, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ, албан томилолт, ажлын зайлшгүй шаардлага гэх мэт/ хот, аймаг, сум хооронд зорчих төрийн албан хаагч болон иргэдийн нотлох баримтыг үндэслэн олгож байна.