Хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдаа эргэж, нийт ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийллээ

1 сар
Хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдаа эргэж, нийт ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийллээ

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хэрлэн сумын 9 хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдаа эргэж, газар дээр нь нөхцөл байдлын талаар ярилцан, санал хүсэлтийг нь сонсож нийт ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийллээ.

Үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад маск, гар ариутгагч, витамин, хүнсний зүйлийг гардуулан өгч ажлын амжилт хүссэн юм.

Төрөөс гаргасан шийдвэрийг иргэд ухамсартай хүлээн авч, асуудал гараагүй талаар үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид танилцуулж байлаа.

Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө хамтран ажиллаж байгаа алба хаагчиддаа талархал илэрхийлье.

Манай аймгийн хэмжээнд 21 хяналтын цэгт, 24 цагийн хугацаанд 61 албан хаагч байнгын болон хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Хэрлэн сумын хэмжээнд 9 хяналтын постод Бүсийн төв Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төвийн албан хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.