"Дорнын гоёл оёдолчдын холбооны 500 маск хандивлав

4 жил
"Дорнын гоёл оёдолчдын холбооны 500 маск хандивлав

Коронавирусийн өвчлөл тархалт дэлхий нийтэд аюулын байдалтай байгаа энэ үед "Дорнын гоёл" оёдолчдын холбооны санаачлагаар сайхан сэтгэлт эмэгтэйчүүдийн дэмжлэг туслалцаатайгаар хандивын аян өрнүүлж 500 ширхэг маск оёж, Аймгийн онцгой комиссын гишүүн байгууллага Улаан загалмайн хороонд хандивлан гардуулан өглөө.  Мөн өмнө нь "Дорнын гоёл" оёдолчдын холбоо нь 500 ширхэг маск оёж тараасан билээ. Цаашид энэхүү холбоо нь маск оёх хүсэлтэй ААН, хувь хүн албан байгууллагуудад тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар-н зураг.