Аймгийн ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаан эхэллээ

4 жил
Аймгийн ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаан эхэллээ

Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд, олон арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа ба аймаг орон нутгийн хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр Хуралдаан хуралдаж байна.

Хурлыг нээж ИТХ-ын дарга Л.Хишигтогтох хэлсэн үгэндээ:"Дэлхийн олон оронд COVID-19 гэх шинэ төрлийн вирусын тархалт дэгдэж, Монгол орны хэмжээнд ханиад томуугийн цар хүрээ их байгаа энэ цагт олон түмнийхээ эрүүл мэнд амь насыг хамгаалан, унтах амрахаа хасч, олон цагаар ажлын болоод байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч сувилагч, онцгой байдлын ажилтан, цэрэг цагдаагийн байгууллагын нийт албан хаагчдад эрүүл энх, ажлын амжилтыг хүсэн ерөөе" гэв.

Тус Хуралдаанаар улсын хэмжээнд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт, Бэлчээр хамгаалах, малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах журам  зэрэг зургаан асуудлыг хэлэлцэнэ. 

 

Дорнод Хурал-н зураг.

Дорнод Хурал-н зураг.