Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагчдад орон нутгийн үйлдвэр, аж ахуй нэгж, байгууллага хамт олон сайн дурын хандив өргөж байна.
Өнөөдөр 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн арван жилийн сургуулийн 1990 оны төгсөгчид аймгийн Онцгой комисст 1.070.000 мянган төгрөгийн хандиваа гардуулан өглөө.
Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн: талархаж хэлсэн үгэндээ “Дорнод аймгийн арван жилийн сургуулийн 1990 оны төгсөгчиддөө Онцгой комиссын зүгээс болон аймгийн нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье” гэв