Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж аймгийн Онцгой комисст орон нутгийн албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс сайн дурын хандив өргөсөөр байна.
Өнөөдөр Б.Түмэнзаяа захиралтай Дорнод аймаг дахь ХААН банкны хамт олны зүгээс нэг сая төгрөгийг, аймгийн Боловсрол, соёл урлагийн салбарын Ерөнхий боловсролын 22 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 35 цэцэрлэгийн хамт олон хамт олноос 20 сая төгрөгийг, 2000 ширхэг амны хаалтны хамт аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Дашрамд дурдахад: Хаан банк нь Улсын Онцгой комисст 100 сая төгрөг, 21 аймгийн 24 салбараар дамжуулан 24 сая төгрөг, нийт 124 сая төгрөгийг Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд хандивласан байна.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлан иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй дээрх хамт олонд аймгийн Онцгой комиссын зүгээс ажлын амжилт хүсч, талархал илэрхийллээ.