Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд, олон арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Корона /Covid-19/ вирусийн халдвараас урьдчилан сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага хамт олон сайн дурын хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна
Өнөөдөр 2020 оны 03-р сарын 12-ны өдөр н.Бат-Орших захиралтай “Дорнод Онон” ХХК 500 мянган төгрөг, 100ш маск
Д.Энхцэцэг захиралтай “Монос Дорнод” ХХК 200ш нэг удаагийн маск, 20ш витамин С, 10л спирт, 5л гар ариутгагч
Б.Бямбаа даргатай ТЕГ-ын Дорнод аймаг дахь салбар, Хилийн Тагнуулын алба 1 сая 80 мянган төгрөг
Л.Цацрал захиралтай “Phone house” дэлгүүр 250ш нэг удаагийн бээлий, 100ш жавельон, 60ш дархлаа дэмжих ундаа
тус тус аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Аймгийн Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга ч хэлсэн Ч.Ганбат хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авлаа. Тэрээр хэлсэн үгэндээ “Ард иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн байгууллагууд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний тусламжийг журмын дагуу тодорхой хяналтын дор Онцгой комиссын шийдвэрийн дагуу нэн хэрэгцээ шаардлагатай газарт өгч үр ашигтай зарцуулна. Хэрхэн зохион байгуулсан талаарх тайлангаа аймгийн Онцгой комиссоос эргэн тайлагнах болно” гэв.