Аймгийн Онцгой комисст аж ахуй нэгж, иргэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

4 жил
Аймгийн Онцгой комисст аж ахуй нэгж, иргэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Коронавирус /Covid-19/ -ийн халдвараас урьдчилан сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.

Өнөөдөр 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Д.Энхбаатар даргатай аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон нэг өдрийн цалин 358,000 мянган төгрөг

1989 онд 8 дугаар анги болон 1991 онд 10 дугаар анги төгсөгчид 2,260,000 мянган төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж,

Дорнод Их сургуулийн дэргэдэх, Дорнод ахлах лицей сургуулийн хамт олон 150 ширхэг маск болон 100.000 мянган төгрөг,

Дорнод аймаг дахь Монголын Евангелийн эвслийн гишүүн сүм, цуглааны итгэгчид 1,063,000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Онцгой комисст гардуулан өглөө.

 

Хүмүүнлэгийн тусламжийг  аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн болон онцгой комиссын гишүүдийн төлөөлөл хүлээн авлаа.

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Энэхүү хандив тусламжийг Шинэ коронаврусийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд явуулж буй үйл ажиллагаанд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж буй алба хаагчид болон ард иргэдийг урьдчилан сэргийлэх ажилд зориулах бөгөөд хэрхэн зарцуулсан талаар нийтэд мэдээлэх болно” гэв.