Коронавирус /Covid-19/ -ийн халдвараас иргэдээ урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.
Өнөөдөр 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянтүмэн сумын 2-р багийн иргэн Аймгийн аварга малчин, “Алтан унага”-ны эзэн, Ж.Сумьяагийн гэр бүлээс аймгийн Онцгой комисст халуун хошуут мал болох 30 тооны хониор хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Энэхүү тусламжийг түүний хүү болох Баянтүмэн сумын сайн малчин С.Чинбат гардуулсан юм.
Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн болон онцгой комиссын гишүүдийн төлөөлөл хүлээн авлаа.
Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн: “Шинэ коронаврусийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд явуулж буй үйл ажиллагаанд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж буй алба хаагчдад зориулан ажилчин, хөдөлмөрч малчдын төлөөлөл сэтгэлийн дэм хүргэж байгаад баяртай байна ” гэдгээ илэрхийллээ.