Өнөөдөр 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Онцгой комиссын 19 дүгээр хуралдаан боллоо. Хуралдаанаар Корона /Соvid-19/ вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, караокены үйл ажиллагааг үргэлжлүүлэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл , дэн буудлын үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэв.