Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёлоор ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллаж байна

4 жил
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёлоор ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллаж байна

Аймгийн Засаг даргын Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээг зохион байгуулах тухай, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай, захирамж болон албан даалгаврын хэрэгжилтийг хангуулахын зэрэгцээ шинэ коронавирус Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой хяналт тавих, болзошгүй эрсдлийн бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, холбогдох арга зүй зөвлөмжөөр хангах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ахлан Халхгол суманд ажиллаж байна.

Өнөөдөр 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Халхгол сумын мэргэжлийн анги, шуурхай штаб болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзалт хийж дээрх чиглэлүүдээр суманд урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь заавар зөвлөмж өгсөн юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Байгал орчин, аялал жуулчлалын газрын холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна.