Коронавирус /Covid-19/ -ын халдвараас урьдчилан сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.
Өнөөдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хэрлэн сумын 7 дугаар багийн иргэн Б.Загдсүрэнгийн гэр бүл 50 ширхэг амны хаалт, 50 мянган төгрөгийг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгч сайн дурын хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.
Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн “Энэхүү халдвар тархвал хэрхэн аюул учруулж болзошгүйг иргэд ухамсарлаж сайн дураараа, гэр бүлээрээ нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж буй алба хаагчид болон халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулан сэтгэлийн дэм, хувь нэмрээ оруулж буйд талархаж байна” гэдгээ илэрхийлэв.