Хуурайшилт их үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

4 жил
Хуурайшилт их үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Аймгийн Шуурхай штабаас Коронавирус /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Бүсийн төв Онцгой байдлын газрын дарга Г.Нармандах ой хээрийн түймрийн талаар мэдээлэл өглөө.

Он гарсаар Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Булган, Хөлөнбуйр сумдад ой хээрийн 4 удаагийн түймэр гарсныг нутгийн иргэдтэй хамтран Онцгой байдлын газрын ангиуд унтраагаад байна. Хуурайшилт эхэлсэн энэ үед иргэд сонор сэрэмжтэй байх, машин техникийнхээ аюулгүй байдлыг хангах нь чухал байгааг Бүсийн төв Онцгой байдлын газраас АНХААРУУЛЖ байна. Мөн ахуйн гал түймрийн дуудлага ихсэх хандлага байгаа тул сургууль цэцэрлэг амарсан байгаа энэ үед ар гэртээ тавих хараа хяналтаа сайжруулах, цахилгаан, пийшин зуухныхаа аюулгүй байдлыг бүрэн хангахгүй бол эд хөрөнгө цаашлаад амь насаараа хохирох эрсдэл үүсч байгааг анхааруулж хэллээ.