Аймгийн Шуурхай штабаас Коронавирус /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааны талаар мэдээллээ.
2020 оны 03 дугаар сарын 18-наас 23-ны өдрийн хооронд ОХУ-аас Ульхан болон Эрээнцав боомтоор нийт 28 иргэн орж ирснийг аймгийн Халдвартын тасагт тусгаарлан ажиглалтад аваад байна. Эдгээр иргэдийн биеийн байдал одоогоор хэвийн, коронавирусний шинж тэмдэг илрээгүй, 14 хоног эрүүл мэндийн байгууллагын ажиглалтад байж, эмнэлэгээс гарсаны дараагаар гэрээр 14 хоног ажиглалтад байх юм.
Мөн энэ сарын 19-ний өдөр Хэрлэн сумын иргэн С автобусаар Дорнод-Улаанбаатар чиглэлд зорчиж байгаад халуунтай гэсэн шинж тэмдэг илэрч Хэнтий аймагт тусгаарлагдаж байгаа юм. Автобусаны 2 жолооч, 24 зорчигчийг Хэнтий аймгаас буцаан Чойбалсан хотод авчирсан нь тус иргэдэд хүндрэлж учруулж байгаа юм.
Үүнээс хойш хоёр ч иргэн биеийн байдал халуунтайгаар хот хоорондын нийтийн тээврээр зорчих гэсэн асуудал гарсан. Иргэн таны энэхүү үйлдэл бусдад эдийн засаг болон сэтгэл санааны хохиролд оруулж байгаа учир бие тавгүй байх, халуурах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл олон нийтийн газраар явахгүй, нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй гэртээ өөрийгөө тусгаарлаж ажиглах хэрэгтэй гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа анхааруулж хэллээ.