Цагаан-Овоо сумын өндөр настан өөрөө оёсон амны хаалтаар хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

4 жил
Цагаан-Овоо сумын өндөр настан өөрөө оёсон амны хаалтаар хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

Коронавирус /Covid-19/ -ийн халдвараас урьдчилан сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна.

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Цагаан-Овоо сумын өндөр настан, ахмад багш Т.Цэрэнханд өөрийнхөө оёсон 68 ширхэг амны хаалт илгээснийг аймгийн Боловсрол,Соёл, Урлагын газрын дарга А.Нансалмаа аймгийн Онцгой комисст гардуулж өгсөн юм.  

Хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авсан аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн “Энэхүү хандив тусламжийг Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд явуулж буй үйл ажиллагаанд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж буй алба хаагчид болон ард иргэдийг урьдчилан сэргийлэх ажилд зориулах бөгөөд хэрхэн зарцуулсан талаар нийтэд мэдээлэх болно” гэв.