Байгууллага, хамт олон, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна

4 жил
Байгууллага, хамт олон, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна

Коронавирус /Covid-19/ -ийн халдвараас урьдчилан сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

Өнөөдөр 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн 1991 оны 8 дугаар анги төгсөгчид, 1993 оны 10 дугаар анги төгсөгчид зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч 3 ширхэг аппарат, дагалдах хэрэгслийн хамт,

Б.Ганболд даргатай Улаан загалмайн хороо 30 ширхэг Солонгос хөнжил,

Ч.Ганбат тэргүүнтэй аймгийн Сурын холбооны харваачид 600 мянган төгрөг, 100 ширхэг амны хаалт,

Албан журмын даатгуулагчдын холбоо, Монгол даатгал ХХК, Номин даатгал ХХК, МИГ даатгал ХХК, Практикал  даатгал ХХК, Ард  даатгал ХХК, Бодь  даатгал ХХК, Тэнгэр даатгал ХХК-иуд 500 ширхэг амны хаалт, 250 ширхэг хос бээлий,

    

Д.Тогмиддүүмий захирагчтай Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хамт олон 2 сая төгрөг,

Т.Сүмбэр захиралтай Политехник коллежийн хамт олон 1 сая 450 мянган төгрөгийг аймгийн Онцгой комисст тус тус гардуулав.

Хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авсан аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн “Аж ахуй нэгж, байгууллага, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламжид сэтгэл гарган нэгдэж аюулт цар тахлаас иргэдээ сэргийлэхэд хувь нэмрээ оруулж байгаад талархсанаа илэрхийллээ. Энэхүү хандив тусламжийг шинэ коронавирусын халдвараас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж буй алба хаагчид болон ард иргэдийг урьдчилан сэргийлэх ажилд зориулах бөгөөд хэрхэн зарцуулсан талаар нийтэд мэдээлэх болно” гэв.