Өнөөдөр 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж сумдын удирдлагуудтай цахим хурлыг зохион байгуулав. Цахим хуралд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн удирдлагууд, сумдын Засаг дарга, төрийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид болон багийн засаг дарга нар оролцлоо.
Цахим хурлаар сумдад дараах зөвлөмж, чиглэлүүдийг өглөө.
-Амны хаалтны хэрэглээг бууруулахгүй байх, тогтмол хэрэглэхийг анхаарах, /тайвширч хэрхэвч болохгүй/,
-Амны хаалтны нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх,
-Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг эцэг эхчүүдэд даалгах,
-Хүүхдүүд гудамжинд бөөндөө урт цагаар тоглож, сэлгүүцэж байгааг анхаарах,
-Сургууль цэцэрлэгийн захирлууд анхааралдаа авч багш нар эргүүлд гарч ажиллах,
-Аймгийн засаг даргын А/180 дугаар захирамжийг дотоод нөөц бололцоогоо ашиглан хэрэгжүүлж хог цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах,
-Малын сэг зэмийн устгалын ажилд анхаарах,
-Устгалын цэгүүдэд халдваргүйжүүлэлт хийх, хаягжуулж хашаатай болгох,
-Хуурайшилт их байгаа учир түймрээс урьдчилан сэргийлж иргэддээ өнжмөл өвсийг шатаахгүй байхыг зөвлөх
-Түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулах
-24 цагаар хариуцлагатай жижүүр гарган ажиллах
-Төрийн байгууллагууд сахилга баттай хариуцлагатай ажиллаж, үүрэг даалгаврыг хугацаа алдалгүй сайн зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.