Аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

4 жил
Аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

Коронавирус /Covid-19/ -ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.

Өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн Д.Мягмар багштай 7Д ангийн сурагчид, эцэг эхчүүд 400 ширхэг амны хаалт,

 

Ө.Чулуунханд захиралтай “Өгөөж нарлаг тал” ХХК 5 сая төгрөг, Л.Эрдэнэбат даргатай  “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар” 1 сая төгрөгийг тус тус аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.

Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн тэргүүтэй төлөөлөл хүлээн авч талархал дэвшүүллээ. Тэрээр  “Энэхүү хүмүүнлэгийн тусламжийг шинэ коронавруст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд явуулж буй үйл ажиллагаанд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж буй алба хаагчид болон иргэдэд зориулж, зарцуулалтыг ил тод мэдээлэх болно” гэв.