Коронавирус /Covid-19/ -ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.
Өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн 1993 оны 8 дугаар анги, 1995 оны 10 дугаар анги төгссөн нийт 51 төгсөгч 1 сая 300 мянган төгрөгийн үнэ бүхий 24 ширхэг ариутгалын бодис шүршигч төхөөрөмж,
Шинь Шинь ХХК-ийн ажилчид 10.205.100 төгрөгийг тус тус аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн тэргүүтэй төлөөлөл хүлээн авч талархал дэвшүүллээ. Тэрээр “Энэхүү хүмүүнлэгийн тусламжийг шинэ коронавруст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд явуулж буй үйл ажиллагаанд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж буй алба хаагчид болон иргэдэд зориулж, зарцуулалтыг ил тод мэдээлэх болно” гэв.