2003 оноос олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ний өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Манай улс 2012 оноос эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг жил бүр зохион байгуулсаар ирсэн.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “Ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтыг хориглох, урьдчилан сэргийлэх" уриан дор аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” аяныг 04 дүгээр сарын турш зохион байгуулна.
2020 оны сарын аяныг дэлхий нийтэд тархаад байгаа Шинэ Короно вирустэй холбогдуулан “Ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтыг хориглох, урьдчилан сэргийлэх-2020” уриатайгаар цахимаар зохион байгуулах чиглэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсний дагуу цахим хэлбэрээр сумдын салбар зөвлөлд чиглэл өгөхөөр цахим хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Хуралдааднд аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга Ш.Ёл, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл болон гишүүд оролцсон юм. Энэхүү аяны хүрээнд олон нийтийн сүлжээ, цахимаар болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020”-ны мэдээлэл сургалтуудыг хүргэж ажиллах юм.