Эмнэлгийн бүсэд “Нийгмийн эрүүл мэндийн төв” сүндэрлэнэ

4 жил
Эмнэлгийн бүсэд “Нийгмийн эрүүл мэндийн төв” сүндэрлэнэ

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн баримталж буй бодлогын нэг нь иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, хот төлөвлөлтийг зөв зохион байгуулах юм. Хүүхдийн эмнэлгээс БОЭТ-ийн 2 дугаар байр буюу бидний нэрлэж заншнаар цагаан эмнэлэг хүртэл ЭМНЭЛГИЙН БҮС болгож эрүүл мэндийн байгууллагыг нэг байршилд төвлөрүүлэх ажил ийнхүү эхэлж байна.

Хуучин цэргийн эмнэлэг, сүүлд ахмадын асрамжийн барилгын сууринд 3 давхар Нийгмийн эрүүл мэндийн төвийн барилга сүндэрлэхээр боллоо.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг

- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

- Эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж хоёр ангилдаг

Иймд бие даасан Нийгмийн эрүүл мэндийн төвийн гол зорилго нь иргэдийг өвдсөний дараа бус, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлийн ажлыг зохион байгуулах явдал юм. Тус төв энэ оны 3 дугаар улиралд ашиглалтад орно.