Өөрсдийн тарьж ургуулсан 100 кг чацаргана жимсийг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө

4 жил
Өөрсдийн тарьж ургуулсан 100 кг чацаргана жимсийг аймгийн Онцгой комисст  хүлээлгэн өглөө

Коронавирус /Covid-19/ -ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.

Өнөөдөр 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг Б.Билгүүн захиралтай “Билгүүнжаргал” ХХК-ний хамт олноос өөрсдийн тарьж ургуулсан 600.000 мянган төгрөгийн үнэ бүхий 100 кг чацаргана жимсийг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.

Тус компани Дорнод аймагт 7 жил дарааллан чацаргана тариалж байгаа бөгөөд халуун цэгт ажиллаж байгаа албан хаагчдын дархлааг дэмжих зорилгоор энэхүү тусламжыг хүргэж байгаа гэв.

Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн болон гишүүд хүлээн авч “Өөрсдийн сэтгэл гарган тарьж ургуулсан жимсээрээ тусламж үзүүлж байгаа танай компанийн хамт олонд талархал илэрхийлье” гэв.