Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог байгуулж, ажиллах бүрэлдэхүүнийг нь баталсан.
Манай аймагт байгуулагдсан Сонгуулийн хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй. Тус хороог аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий ахалж, нарийн бичгээр нь Чулуунхороот сумын ЕБС-ийн сургалтын менежер Б.Наранцэцэг томилогдон ажиллаж байгаа. Аймгийн сонгуулийн хороо II дугаар хурлаа зохион байгуулж Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сумдын сонгуулийн хороог байгууллаа.