20 хоногийн хугацаанд гэр хороололын айл өрхийн хогийг “Зад цэвэрлэе” аян эхэллээ

4 жил
20 хоногийн хугацаанд гэр хороололын айл өрхийн хогийг “Зад цэвэрлэе” аян эхэллээ

Аймгийн Онцгой комиссоос Хэрлэн сумын 11 багийн 322 гудамж, 5000 орчим гэр хорооллын айл өрхийн хогийг 20 хоногийн хугацаанд ачих тээвэрлэн, цэвэрлэх “Зад цэвэрлэе” аяныг эхлүүллээ.
Энэ Бямба гараг буюу 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн Хэрлэн сумын 4 дүгээр багаас хог ачилт эхлэх бөгөөд иргэдэд багийн ажлын албаар дамжуулан айл өрх бүрд зар түгээж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүргэж байна.

Иргэд өөрийн хашаанд байгаа хогоо тухайн гудамжинд зааж өгсөн түр цэг дээр зөөвөрлөн гаргаж өгөхийг зохион байгуулагчдаас уриалж байгаа юм. Гудамжны цэгүүд дээр гаргасан хогийг ковш ашиглан том машинд ачиж тээвэрлэн аль болох богино хугацаанд уг ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Хог ачихад айл, өрх бүр хүнтэй байх шаардлагыг хангуулах зорилгоор хог ачилт явагдах ажлын өдөр төр болон хувийн хэвшлийн байгууллагынханд цалинтай чөлөө олгоно.
Тус цэвэрлэгээний аян явагдах хугацаанд Чойбалсан хотын хог тээвэрлэлтийн асуудал хариуцсан “Чойбалсан хөгжил” ОНӨҮҮГ-ын хог ачилт хэвийн хуваарийн дагуу явагдана

Уг ажлын хүрээнд аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг Найнги ХХК, Сүхжин ХХК, ТОУУ ХХК, ДБЭХС ТӨХК, Нийтийн Аж ахуй ОНӨААТҮГ, УБТЗ-ын Баянтүмэн тасаг зэрэг хүнд машин, механизмтай аж ахуй нэгжүүдийн удирдлагатай уулзалт хийж аяны хүрээнд ковш болон машин техникээр дэмжих боломжтой талаар уулзаж хамтран ажиллахаар болсон.
Техник хэрэгслийн шатахуун, ажиллах иргэдийн ариутгал хамгаалалтын маск болон бодисыг аймгийн Онцгой комиссоос хөрөнгийг шийдвэрлэж өгчээ.

Иргэн та амьдарч буй хашааныхаа гадна орчныг бүрэн цэвэрлэж, хашаан дахь хог хаягдлын хамт тогтоосон түр цэгт зөөвөрлөж гаргана уу

Дорнод аймгийн Онцгой комисс
Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар
Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ