Дэлхий нийтийг хамарсан Коронавирус /СОVID-19/ халдвар тархахаас урьдчилан сэргийлж хорио цээрийн дэглэмтэй байгаа үед 2020 оны 1-р ээлжийн цэрэг татлагыг улсын болон аймгийн Онцгой комиссын гаргасан журмыг баримтлан Хэрлэн сумын 11 багийн залуус тогтоосон хуваарийн дагуу эмчийн үзлэгт хамрагдаж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэргийн үзлэгээр орох залуусыг гэр бүлийн болон ойр дотнын хүмүүсээ авчирч бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулсан учир цэрэг татлагын товчоо эмх цэгцтэй, зохион байгуулагчдын нарийн хяналтад доор явагдаж байна
Олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүйн үүднээс нийт 4 танхимд 2 метрийн зайг баримтлан цэргийн үзлэгээр орж буй залуусыг 5-аар байрлуулж, заал руу нэвтрэх 3 цэгт гар ариутгалыг хийж, хүлээлгийн өрөөг 2 цаг тутам ариутгал халдваргүйтгэл хийн ажиллаж байгаа юм.
Хилийн болон Зэвсэгт хүчний тусгай ангийг цэргээр хангах зорилгоор Улаанбаатар, Баян-Өлзий, Дорноговь, Сэлэнгэ аймгаас бусад аймагт цэрэг татлага ийнхүү зохион байгуулагдаж байна.