Өнөөдөр Аугаа их эх орны хоёрдугаар дайны ялалтын баярын 75 жилийн түүхэн өдөр тохиож байна.
Орос орон баатарлаг ялалт байгуулсан ойн энэ өдөр Дорнодчуудаа төлөөлж аймгийн Батлан хамгаалах газрын дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн Чойбалсан хот дахь Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөө болон Монгол дайчдын гэгээн дурсгалд зориулсан хөшөөнүүдэд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Ялалтын баярыг Монголчууд хуваалцах түүхтэй улс. Тиймээс ч жил бүрийн тавдугаар 9-ний энэ өдөр дээрх хөшөөнүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай ч “СOVID-19” цар тахалтай холбогдуулан олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах боломжгүй байгаа юм.
Батлан хамгаалах газрын дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн “Хүндэт ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид болон нийт Дорнодчууддаа ЯЛАЛТЫН БАЯРын мэнд дэвшүүлье” гэв.