Ахмад дайчин Яринпилийн Өсөх гуайд хүндэтгэл үзүүлэв

4 жил
Ахмад дайчин Яринпилийн Өсөх гуайд хүндэтгэл үзүүлэв

Ялалтын баярын 75 жилийн ойн энэ өдөр аймгийн Батлан хамгаалах газрын дарга бөгөөд аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн цэргийн штабын офицерууд 1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчин Яринпилийн Өсөх гуайнд зочилж, хүндэтгэл үзүүлэв.

Өнгөрөгч 4 дүгээр сард 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Яринпилийн Өсөх гуай ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар “Аугаа их Эх орны дайны Ялалтын 75 жилийн ойн баярын медаль"-аар энгэрээ мялаасан билээ.

Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдаас улсын хэмжээнд 42 ахмад дайчин амьд сэрүүн энх тунх амьдарч байгаагийн нэг нь Яринпилийн Өсөх юм. Тэрээр 1942 онд цэргийн албан татагдаж 7 дугаар морьт дивизэд алба хааж байхдаа 1945 онд түргэн жагсаал авч  Өвөрмонголын нутагт очин давшилтад орж байжээ. Тэрээр өдгөө 96 настай. Чойбалсан хотноо Хэрлэн сумын 2 дугаар багт энх тунх амьдарч байна. 1945 оны Чөлөөлөх дайнд Монголын ардын армийн 21 мянган цэрэг эрс оролцож байсан юм.